Манай цахим хуудсанд тавтай морилно уу


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00 - 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна. Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.


• Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуустал Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-17:30 цагийн хооронд хийнэ, • Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай


• Бразил дахь Элчин сайдын яам дээр ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч /татаж авах/ бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт Бразилиа дахь ЭСЯ дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:

дэлгэрэнгүй

30 ЖИЛИЙН ОЙГ МЯЛААЖ ХӨСӨГТӨН ТОГЛОВ

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг Бразилийн нийслэл Бразилиа хотноо анх удаа бүрэн хэмжээний концерт тоглолоо.
дэлгэрэнгүй

Язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг Бразилд тоглоно.

"Авьяаслаг азичууд 2015" тэмцээний дэд байрын шагналт, язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг 2017 оны нэгдүгээр сарын 17-20-ны хооронд Бразилийн Сальвадор хотноо зохион байгуулагдах олон улсын хөгжмийн Percpan наадамд урилгаар оролцож, 19-ний үдэш уран бүтээлээсээ толилуулна.
дэлгэрэнгүй

БРАЗИЛ, МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДЛАА

Бразилийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Бразил, Монголын Парламентын найрамдлын бүлгийн гишүүд анхдугаар хуралдаанаа Элчин сайдын яаман дээр зохион байгууллаа
дэлгэрэнгүй

АРГЕНТИНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГА МОНГОЛД НЭВТРЭХ БОЛОМЖ НЭЭГДЭВ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа тус улсын Хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын албан тушаалтнуудтай хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт зохион байгууллаа.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ч.СОСОРМАА АРГЕНТИНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДЭД ДАРГАТАЙ УУЛЗАВ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормааг Аргентин Улсын Ерөнхийлөгч Маурисио Макрид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараагаар тус улсын Парламентын доод танхимын дэд дарга хатагтай Патрисиа Гименез Конгрессын ордондоо хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ч.СОСОРМАА АРГЕНТИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа Аргентин Улсын Ерөнхийлөгч Маурисио Макрид 2016 оны 8 дугаар сарын 29-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
дэлгэрэнгүй